Абай мужид гарсан ойн түймрийн улмаас 14 хүн амиа алджээ
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Абай мужид гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Тус мужид гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алдсан байна.Казахстаны төрийн тэргүүн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд бүх талын дэмжлэг тусламж үзүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Казахстаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Абай мужид гарсан ойн түймэр 60 мянган га талбайг одоогийн байдлаар хамарчээ. Энэхүү түймрийг унтраахад 300 орчим техник хэрэгсэл, 1500 орчим хүн, 11 нисдэг тэрэг оролцож байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.