Австралийн судлаачид хорт хавдраар өвчлөх эрсдэл болон саяхан нээсэн, хүний эс дэх генийн бүлгийн нөлөөлөл хоёр хоорондоо холбоотой болохыг тогтоожээ. Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд өвөрмөц цагираг хэлбэрийн рибонуклейны хүчил буюу РНХ нь ДНХ-д наалдаж, эцэст нь хорт хавдар үүсгэдэг мутаци үүсгэдэг болохыг илрүүлжээ.
"Хүрээлэн буй орчин, генийн хүчин зүйлс нь хорт хавдрын гол шалтгаан гэж үздэг байсан бол энэхүү шинэ нээлт нь анагаах ухаан, молекул биологийн цоо шинэ салбарыг нээж байна" гэж судалгааны удирдагч Саймон Конн хэлсэн байна. Тэрбээр олон хүний биед тохиолддог өвөрмөц генийн молекул нь ДНХ-тэй мутац үүсгэж, дотроос нь хорт хавдар үүсгэдгийн анхны жишээ юм. Мөн энэхүү нээлт нь эдгээр молекулын талаарх мэдлэгийг ашиглан хорт хавдрыг "эмчлэх магадлал хамаагүй өндөр байдаг эрт үед нь" эмчлэх боломжийг нээж байна" гэж нэмж хэлжээ.