Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2023-06-13
Гуравдугаар зэрэглэлийн аюулын түвшин зарлаж, 13000 орчим хүнийг нүүлгэжээ

Филиппиний зүүн хойд нутагт Майон галт уулнаас халуун хайлмаг урссаар байгаа тул 13 000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Филиппиний хамгийн идэвхтэй галт уул болох Майон зургаадугаар сарын 5-наас идэвхжиж, ням гарагт халуун хайлмаг урсаж эхэлжээ. “Галт уулын лаав, чулуулгууд тогооноосоо хурдацтай урсах аюултай байна. Энэ урсгалыг гүйцэж гарахад хэцүү байх болно” гэж Филиппиний галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгийн захирал Тересито Баколкола хэвлэлүүдэд мэдэгдсэн байна.

Майон галт уул нь 2462 метр өндөр бөгөөд хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард дэлбэрчээ. 1814 онд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлтээр 1200 хүн амиа алдаж, Кагсава хот тэр чигтээ галт уулын үнс нурамд дарагдаж байжээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ