АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений Бээжин дэх хоёр өдрийн айлчлалын үр дүнд өрсөлдөгч хоёр том гүрний харилцаа сэргэж магадгүй байна.
Уулзалтын үеэр Ши Жиньпин ахиц дэвшил гарсныг онцолсон бол Блинкен “Хоёр тал цаашид яриа хэлэлцээр хийхэд бэлэн” гэдгээ мэдэгдсэн.
Хоёр улсын харилцаа Трампын үеийн худалдааны дайн, Бээжин Тайванийн асуудал, энэ оны эхээр Хятадын тагнуулын зориулалттай агаарын бөмбөлгийг АНУ сүйрүүлсэн зэрэг шалтгаануудаар уналтад орсон байв.
Тяньаньмэний талбайн Ардын Их Хурлын ордонд 35 минут үргэлжилсэн уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд хандан "Миний зүгээс удирдах албануудын тогтвортой харилцаа нь ямар нэг асуудлаар сөргөлдөхгүй байх үндэс болно гэдгийг онцолсон. Нөгөө тал ч үүн дээр дээр санал нэг байна” хэмээн ярьжээ.
БНХАУ-ын даргатай хийх уулзалт түүний төлөвлөгөөт хуваарьт байгаагүй. Төрийн тэргүүнтэй уулзах тухай цагийн өмнө зарлажээ.
Эх сурвалж: ВВС