Атлантын далайд сураггүй болсон Ocean Gate компанийн жижиг шумбагч завийг 4 хоногийн туршид эрэн хайсны эцэст уг хөлөг далайн гүнд сүйрсэн болохыг тогтоожээ. Уг хөлөг далайн гүний 3,8 мян метр маш өндөр даралтыг тэсвэрлэж чадалгүй задарч сүйрсэн байдалтай хэд хэдэн хэсэг болон хуваагдсан байдалтай болсныг эрэн хайгч роботын тусламжтай тогтоосон байна.
Хөлгийн багт "OceanGate" компанийн гүйцэтгэх захирал, 61 настай Стоктон Раш, британи, пакистан гаралтай бизнес эрхлэгч, 48 настай Шахзада Давуд, түүний хүү, 19 настай Сулеман, Британийн бизнес эрхлэгч, 58 настай Хамиш Хардинг, Францын тэнгисийн флотын шумбагч агсан, нэрт аялагч, 77 настай Пол-Хенри Наргеолет нар багтжээ.
Гэвч далайн ёроолын нөхцөл байдлаас болоод таван хүний цогцсыг гаргаж авах эсэх нь тодорхойгүй байна.
Шумбагч завийг эрэн хайхад үйл ажилагаанд Канад, Америк, Их Британи улсын 5 аврагч хөлөг онгоц, олон тооны аврагчид, тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцсон юм