Тамхины ширхэг бүр дээр эрүүл мэндийн анхааруулга хэвлэдэг дэлхийн анхны улс Канад болж байна.
Ирэх оны эхнээс эхлэн канадчууд “Тамхи хорт хавдар үүсгэдэг”, “Сорох бүрд хорддог” гэх мэт англи, франц хэлээр хэвлэгдсэн анхааруулгын үгсийг тамхины шүүлтүүр дээрээс уншдаг болох ажээ. 2024 оны долдугаар сар гэхэд зах зээлд худалдаалагдаж буй бүх “King size” буюу том хэмжээтэй тамхинууд, 2025 оны дөрөвдүгээр сард ердийн болон жижиг хэмжээтэй тамхинууд мөн ийм болох ажээ.
Энэ хууль нь тамхийг эрүүл мэндийн анхааруулгагүйгээр хэрэглэх ямар ч боломжгүй болгоно гэж Канадын эрүүл мэндийн яам үзэж байна.
Тус улс 2035 он гэхэд тамхичдыг хүн амынхаа 5 хүрэхгүй хувьд хүргэх зорилт тавьсан юм.
Тамхидалтын улмаас жил бүр 48,000 канад хүн нас бардаг гэсэн тоо байдаг.