Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2023-08-22
Фүкүшимагийн цөмийн гамшигт өртсөн бүс нутгийн цэвэршүүлсэн усыг Номхон далайд цутгах ажлыг эхлүүлнэ

Япон улс Фүкүшимагийн цөмийн гамшигт өртсөн бүс нутаг дахь цэвэршүүлсэн хаягдал усыг Номхон далайд цутгах ажлыг наймдугаар сарын 24-ний өдөр гэхэд эхлүүлэхийг “NHK” мэдээллээ.

“Фүкүшима Дай-Ичи” станцын оператор “Tokyo Electric Power” компани энэхүү ажлыг эхлүүлэх товыг мягмар гарагийн Засгийн газрын уулзалтаар тодорхой болгохоор байгааг тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Далайд асгахаар төлөвлөж буй энэхүү хаягдал ус нь ойролцоогоор Олимпын наадмын 500 усан сан дүүргэх хэмжээний эзлэхүүнтэй бөгөөд бүрэн шавхахад хамгийн багадаа 30 жилийн хугацаа шаардлагатайг тооцоолжээ. Энэ ажлын аюулгүй байдалтай холбоотойгоор БНХАУ зэрэг бусад улс орнууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

“Япон улсын энэхүү төлөвлөгөө нь цацрагийн аюулын хувьд хүрээлэн буй орчин болон иргэдэд тийм ч том нөлөө үзүүлэхгүй” гэж Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн Захирал Рафаел Гросси өнгөрсөн сард онцолж байжээ. Тус байгууллагаас Япон улсын дээрх төлөвлөгөөг сүүлийн хоёр жилийн турш хянасан бөгөөд олон улсын стандартад нийцнэ гэж үзсэн байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ