Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-08-22
Монгол Улсын хөлбөмбөгийн баг хүрэл медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын "Улаанбаатар 2023" спортын 12 төрлөөр явагдаж байгаа наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг Макаогийн багийг хожиж хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медалийн төлөөх өнөөдрийн тоглолтын гоолуудыг 3 дахь минутанд У.Тэмүүлэн, 63 дахь минутанд Н.Эрдэнэбаатар, 82 дахь минутанд Ч.Манлай  нар оруулж, Макаогийн шигшээг 3:0-ээр буулган авсан юм. 

Тус наадмын алтан медалийг Тайваний баг, мөнгөн медалийг Хонконгийн баг хүртлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ