2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялаад, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзэв. Монголын бөх 6 минутын турш давамгайлж, учраа нь арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан энэ барилдааны эцэст шүүгчдийн бүдүүлэг шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөв. Ийнхүү 5:2 оноогоор Монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авлаа
Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн бөхийн холбооны техникийн зөвлөлд гаргасан байна.
Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ 9-р сарын 16-24-нд Сербийн Белград хотноо болж байна. “Штарк арена” спортын ордонд өрнөх энэхүү тэмцээнд 100 шахам орны 1023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн. Энд “Парис-2024” олимпын 90 эрхийг нийт 18 жинд хүртээх болно.