Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-09-20
МУГТ Д.Отгонжаргал алтан медалийн төлөө барилдана

 

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ 2023 оны есдүгээр сарын 16-24-нд Сербийн Белград хотноо болж байна. “Белград-2023” тэмцээнд 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарлаа.
 
 
Ийнхүү Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртээд байна.
 
Д.Отгонжаргал одоогоос яг нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байсан юм.
 
Харин энэ оны долоодугаар сард Дэлхийн чансаа олгох Будапештийн тэмцээнд дахин таарахад 0:10 оноогоор Хилдебрандт ялсан байдаг. 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ