Эмэгтэй Крикетчид шинэ түүхийн хуудас нээлээ
“Ханжоу 2022” Азийн Наадмын спортын төрөлд эргэн ирсэн крикетийн эмэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг урьдчилсан шатанд Индонезын багтай учраа таарлаа.
Азийн спортын их наадамд гурав дахь удаагаа багтаж буй крикетийн төрлөөр манай тамирчид анх удаа тивийн олимпод хүчээ сорьсон нь энэ юм. Крикет өмнө нь 2010, 2014 онд хөтөлбөрт багтсан ч таван жилийн өмнөх Жакартагийн наадмаас хасагдсан билээ.
Урьдчилсан шатны эхний тоглолтод манай эмэгтэй баг Индонезийн шигшээд 187/4:15/10 оноогоор дийлдлээ. Тивийн төдийгүй томоохон тэмцээнд анх удаа хүч сорьсон бүсгүйчүүд маргааш буюу энэ сарын 20-нд урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо Хонконгийн эсрэг хийнэ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.