Дэлхийн банкны боловсрол хариуцсан олон улсын захирал Луис Бенвенистетэй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзлаа. Дэлхийн банк цар тахлын үеийн хичээлийн хоцрогдлыг нөхөх чиглэлээр оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн улсуудын талаар тайлан хэвлүүлсэн. Энэ тайланд онцолсон хэд хэдэн улсын нэг нь Монгол байсан юм. Уулзалтын эхэнд энэ тайлангийн талаар мэдээлэл солилцож, талархал илэрхийллээ.
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр бага боловсролын чанарыг сайжруулах төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Цаашдын хамтын ажиллагааны нарийвчилсан чиглэлүүдээ тодорхойлох шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцолсон.
Боловсролын төлөөх олон улсын түншлэл байгууллагын Тогтолцооны чадавхийн буцалтгүй тусламжийн төсөлд манай улс хамрагдахаар зорин ажиллаж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банк манай улсын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ.