Байт харвааны төрөлд Б.Отгонболд шөвгийн наймд үлдлээ
Байт харвааны төрөлд сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн 8-д өрсөлдөх боллоо. Манай тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарлаа.
Манай харваач өнөөдөр буюу 10 сарын 3-нд 15:20 цагаас харвах юм гэж МҮОХ-оос мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.