Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-10-10
Пара таеквондоч У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байнa.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ