"Ханжоу-2022" Азийн пара наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргалаа
Азийн зуны спортын пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцох нь. Манай улсын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв. Монголын пара тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам бол “Инчён-2014” юм. Харин “Жакарта-2018” Азийн наадмаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа.
Энэ наадамд сайн дурын 321 мянга гаруй ажилтан санал ирүүлсэний 20 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллана. Харин Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар залах юм. Энэ наадамд хамгийн олон оролцсон тамирчин бол Э.Содномпилжээ (4 удаа) бол хамгийн ахмад нь Ч.Наранцэцэг (65 настай) юм.




Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.