Чансаагаараа Улсын сургуулиуд тэргүүллээ
Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр 61 сургуулийг эрэмбэлэхэд:
- Монгол Улсын их сургууль
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
- Шинжлэх ухаан технологийн их сургууль
- Монгол улсын боловсролын их сургууль
- Хөдөө аж ахуйн их сургууль
- Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
- Санхүү, эдийн засгийн их сургууль
- Отгонтэнгэр их сургууль
- Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
- Соёл урлагийн их сургууль багтсан байна.
Энэхүү судалгааг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна.
Дээд боловсролын салбарт гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэнээр:
- Дээд боловсролын салбарын гүйцэтгэлийн үзүүлэлт бүрэн, үнэн зөв болж, статистик мэдээний маягтыг шинэчлэх боломж бүрдэх
- Сургалтын байгууллагын Шилдэг тэнхим, багш, сургуульд дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоо бий болох
- Оюутнууд чанартай мэргэжил, хичээлийг сонгон суралцах
- Сургалтын байгууллагын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу сургалт, судалгаагаар эрэмбэлэх суурь бэлтгэл хангагдах
- Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүүлэлт тухайн байгууллагын суралцагчид хуульд заасан дэмжлэг, зээл, тэтгэлэг олгох үндэслэл болох.
- Чанартай боловсрол олгох, насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах гэх зэрэг үр дүнг хэлж болохоор байна.
- Цаашид олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагыг бий болгож, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний судалгааны их сургуультай болох нөхцөл бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Бусад мэдээ
Энэ сарын 25-наас өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын шалгуулагчид суудлын хуваариа хэвлэж авах боломжтой
Мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо
Мэдээ
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ
Мэдээ
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.