Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэв
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Энхсайханы Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдэж байна.
Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын өөр таван бөх байгаа бөгөөд 72 кг-д Э.Даваанасан III, 50 кг-д Д.Отгонжаргал IV, 53 кг-д Б.Болортуяа V, 55 кг-д Ч.Отгонтуяа VII, 59 кг-д Х.Болортуяа мөн VII байрт бичигдлээ.
Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ.
• Дэлхийн АШТ
• Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ
• Азийн болон Пан-Америкийн наадам
• Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.