Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-10-20
Чөлөөт бөхийн ахмад тамирчид нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэв

Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв.

Тэмцээн хоёр өдрийн байдлаар Монголын баг тамирчид ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.

Медаль хүртсэн баг тамирчдаас онцолбол, Н.Баярмагнай нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, УАШТ-ий зургаан удаагийн алтан медальтай бол Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг, Н.Саранцогт нар улсын начин цолтой бөхчүүд юм. Харин дархан аварга А.Сүхбат тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ