Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-10-27
“Харилцан суралцъя, хамтран ажиллая” сэдэвт сургалт боллоо

БШУЯ, ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран 2023-2024 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын тэгш хамран сургах боловсрол, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан 30 гаруй мэргэжилтнүүдэд Улаанбаатар хотноо “Харилцан суралцъя, хамтран ажиллая” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа. Сургалтад оролцогчид  нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн сайн туршлагаас суралцаж, багшид болон хүүхдэд хөгжлийн  дэмжлэг үзүүлэх чадавхиа сайжруулах юм. 10 дугаар сарын 9-нөөс 20-ний өдрүүдэд хоёр ээлжээр уг сургалтыг зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ, Орхон, Булган, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр аймгийн мэргэжилтнүүд хамрагджээ.

Сургалтын үер шинээр батлагдсан Боловсролын ерөнхий хуульд тэгш хамран сургах боловсролын тухай орсон заалтууд болон  түүнийг хэрэгжүүлэх явцын талаар танилцуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхдээ  анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Мөн оролцогчид төслийн зорилтот ерөнхий боловсролын 25, 75, 34 дүгээр сургууль, Багануур дүүргийн Гүн Галуутай цогцолбор сургууль болон 147, 138, 12 дугаар цэцэрлэгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ. “Бид сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа, нэгж дээрх төлөвлөгөө гаргах, багшлах арга зүй, хүүхдийн хөгжлийн ялгаатай байдалд үндэслэсэн ГСТ боловсруулан ажиллаж байгаа тэргүүний сайн туршлагатай танилцаж багагүй мэдээлэлтэй боллоо. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, орчин бүрдүүлэх талаар харилцан суралцаж, орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх боломжийн талаар төлөвлөлт хийж хамтран ажиллахаар болсон нь үр дүнтэй байсан” хэмээн сургалтын ач холбогдлын талаар оролцогчид хэлж байсан юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ