Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-11-01
Боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Азийн Хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засангч Эдуард Фабе нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд салбарын сайд УИХ-аар батлагдсан боловсролын багц хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
 
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд
 
• Хөтөлбөрийн шинэчлэл хийх
• Санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх
• Үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх
• Багш бэлтгэл болон хөгжүүлэх
• Цахим шилжилт
• Удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт гаргана гэж төлөвлөж байгаа юм.
 
Эдгээр шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй болохыг Л.Энх-Амгалан сайд онцоллоо. Тэр дундаа хөтөлбөрийн шинэчлэл хийх, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт гаргалаа.
 
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Үүний үр дүнд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Харин ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас гурван ээлжид шилжих эрсдэл жил бүр үүссээр байна. Тиймээс боловсролын хүрээтэмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.
 
Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд үр ашигтай төлөвлөлт хийх, ингэхдээ төр хувийн хэвшлийн урт хугацааны түшлэлийг бий болгох чиглэлээр хамтрах юм. Азийн хөгжлийн банкны зүгээр техник туслалцааны дэмжлэг үзүүлэх боломжтой талаар мэдээлэл өгсөн юм.
 
Эх сурвалж: БШУЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ