Автозамчдын баярт зориулсан бөхийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв
Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Вайт Эвэнт Холл” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарлаа.
Наймд улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.
Дараагийн барилдаан ирэх 7 хоногт 11 дүгээр сарын 11-нд 13:00 цагаас ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 11 дүгээр сарын 12-нд 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.