Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-11-08
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаа шилдгээр шалгарлаа

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн шинжээч нар Азийн Зайнаас тандан судлалын олон улсын их хуралд амжилттай оролцож, нэг бүтээл шилдгээр шалгарлаа.

Тодруулбал, тус төвөөс зургаан гишүүн аман болон ханын илтгэл тус тус хэлэлцүүлж, үүнээс хоёр судалгааны ажлыг шилдэг бүтээлд илгээснээс Өгөгдөл мэдээллийн газрын шинжээч Э.Оюунбилэгийн илтгэсэн “Улаанбаатар хотын гэр хорооллын бүс нутгийн нийгмийн хүртээмжийг орон зайн дүн шинжилгээний аргаар тодорхойлох нь” судалгааны бүтээл шилдгээр шалгарсан юм.

Азийн Зайнаас тандан судлалын олон улсын их хурлыг 1980 оноос хойш жил бүр Азийн улсуудад зохион байгуулж буй. Энэ жил БНХАУ-ын Тайваны Тайпэй хотод аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд болсон тус хуралд 25 улсын 400 гаруй бүтээлийг хэлэлцүүлэв.

Мөн хурлын үеэр БНХАУ-ын Тайванийн Сансар судлал ба зайнаас тандан судлалын төвийн Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станцтай танилцаж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ