Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-11-09
БШУЯ: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын V форумд оролцов

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ Дэлхийн 7 хоног жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог билээ. Энэ жил ЮНЕСКО-оос онцолсон “Цахим орчин ба ХММСБ: Хамтран хэлэлцэх асуудлууд” үндсэн сэдэв дор нэгдэн ХММСБ-ын үндэсний сүлжээ нь Үндэсний оролцогч талуудын V форум болов.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэлийн хүрээлэн, ХММСБ-ын үндэсний сүлжээнээс энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан уг арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн оролцсон. Тэрээр БШУЯ-наас боловсролын салбарт цахим мэдээллийн систем нэвтрүүлэх, бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын суралцагчдад мэдээлэл, мэдээллийн технологийн талаарх мэдлэг ойлголт, чадвар эзэмшихийг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан олгож байсныг дурдан шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуульд илүү нарийвчилсан зохицуулахаар тусгагдсаныг онцлов.

Мөн 2022 оноос Цахим ахлах сургууль байгуулж 10 дугаар ангийн 16 сонгон суралцах хичээлийг цахимаар зааж байгаа, багш нарыг компьютержуулах, “Ухаалаг анги”, “Ухаалаг сургууль”-ийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ