Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-11-10
Тэгш хамран сургах боловсролыг дэмжсэн бичил төслүүд амжилттай хэрэгжлээ

Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/, Азийн хөгжлийн банк /АХБ/-наас хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Үр дүн 3-ын хүрээнд хэрэгжүүлсэн 8 бичил төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт болов.

2023 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын зөвлөх багийн удирдлага, зохицуулалтын дор уг бичил төслүүдийн үр дүнг хэлэлцсэн юм.

Уулзалтад БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ, Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Олон улсын байгууллага,  иргэний нийгмийн болон төслийн зорилтот орон нутгийн төлөөллүүд оролцсон. Хэрэгжсэн бичил төслүүд нь 5400 гаруй багш, эцэг эх, хүүхдүүдэд амжилттай хүрсэн ба гарсан үр дүнгийн тогтвортой байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх санал зөвлөмжийг оролцогчид хэлэлцлээ.

Амжилттай хэрэгжсэн бичил төслүүдийг дурдвал:

  • “Сэтгэлийн баясал” ТББ-аас Дундговь аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн тэгш хамран сургах боловсролыг дэмжих орон нутгийн тогтолцоог бэхжүүлэх “Зочин багшийн үйлчилгээ” бичил төсөл
  • “Энэрэлийн түүчээ” ТББ-аас төслийн зорилтот 4 цэцэрлэгт хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн түвшинг оновчтой тогтоож хөгжлийг дэмжих арга зүй” бичил төсөл
  • “Гэрэлт Андаган” ТББ-аас Дорнод аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн дэмжлэгийн багийн гишүүд, багш нарын чадавхыг бэхжүүлэх “Хүслийн ертөнц” бичил төсөл
  • “Хөгжлийн бүс” ТББ-аас төслийн зорилтот 4 орон нутагт хэрэгжүүлсэн “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх” бичил төсөл
  • Хүүхдийг Ивээх Сангаас төслийн зорилтот 4 орон нутагт хэрэгжүүлсэн “Хамтдаа суралцъя” бичил төсөл
  • “Дүүрэн бэлэг-хүүхдийн хөгжил, боловсрол” ТББ-аас Дундговь аймагт хэрэгжүүлсэн “Хүүхдээс хүүхдэд” бичил төсөл
  • “Хичээмж” ТББ-аас Дорнод аймагт хэрэгжүүлсэн “AR” технологи дээр суурилсан ‘Туслагч карт’ ” бичил төсөл
  • “Эрт оролцоо цогц хөгжил” ТББ-аас Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг сэтгэл зүйн дэмжих бүлэгт хамруулах” бичил төсөл зэрэг болно.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ