Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-11-10
"Хил хязгааргүй номын сан" төслийн баг Говь-Алтай аймагт ажиллалаа

Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн баг 2023 оны 11 дүгээр сарын 2-4-нд Говь-Алтай аймагт ажиллалаа.

Алтай хотод Австралийн ЭСЯ-ны Хөгжлийн хөтөлбөр хариуцсан ахлах менежер Х.Өрнөх, МНСХ-ны Гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, МУҮНС-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Мөнхгэрэл нар чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулж, нийтийн номын сангийн хүүхдийн номын фондыг шилдэг бүтээлээр баяжууллаа. 

Австралийн нийтийн номын сан, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах нь сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт аймгийн төв, сумдын нийтийн номын сангийн номын санчид хамрагдлаа гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ