Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-11-27
“Eduten” платформ сурагчдын хэрэгцээнд тохирсон даалгаврыг гүйцэтгэнэ

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн цахим системийг сургалтад нэвтрүүлэх “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэнд тодорхой ахиц гарч байна.

"Eduten” платформыг зорилтот сургуулиуд сургалтад идэвхтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 3,4 дүгээр ангийн суралцагчид нийт 6,959,827 даалгаврыг гүйцэтгээд байна.

Мөн “Eduten” платформыг хэрэгжүүлснээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэж байгаа нь сурах идэвхийг нэмэгдүүлж байгаагаас гадна багш, эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн цахим хэрэглээг хянах, зохицуулах боломж нээлттэй байгаагаараа давуу талтай .

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ