Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2023-11-28
Цасны зузаан 170 см давж, 24 цагийн хугацаанд 116 см цас оржээ

Австрийн Альпийн нуруу орчмын хотуудад их хэмжээний цас орж, Арберг хотод цасны зузаан 170 см давсан байна. Их хэмжээний цас орсны улмаас Арлберг хотын ойролцоох зам, давааны явах хэсэг зорчих боломжгүй болсон учраас автомашинуудыг дугуйндаа нэмэлт гинж заавал хийж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулаад байгаа аж.

Мөн тус улсын Инсбрукийн ойролцоох хотод 24 цагийн хугацаанд 116 см зузаан цас орж, цасан нурангийн IV түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ