Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-12-05
“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Увс аймгийн баг хоёр дахь ялалтаа авлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Дөрөв дэх өдрийн “А” хэсгийн барилдаан Увс-Орхон аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар хоёр дахь тойргийн ялалтаа авлаа. Өмнөх тойрогт Өмнөговь аймгийн багийг ялсан билээ.
 
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /4/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин О.Түмэн /3/ аймгийн арслан Л.Энхсаруул /3/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /4/ нийт 17 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Ө.Батзул /4/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /2/, аймгийн арслан Б.Уртбаяр /0/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /2/ нийт 8 даваа авав. Увс аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
 
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
 
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны орой 19.45 цагаас Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ