Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-12-11
МҮБХ: Б.Серикийг нэг жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов

МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серик нь 2023 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Ургацын Баяр - 2023” барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөх А.Тодмагнайд гаргасан үйлдэл, мөн энэ үйлдлээс өмнө болон дараа нь гаргасан удаа дараагийн зохисгүй зан авир, үйлдлүүдийг тэмдэглэн, тогтоосон нь:
 
1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серикийг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:
 
-3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
-3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
 
-3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
 
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
 
2.Зөрчил гаргагч Б.Серикийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
 
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ