Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-04-03
ЖҮДОЧИД ХАБАРОВСКООС ТАВАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Оросын самбо, жүдо бөхийн үндэслэгч Василий Сергеевич Ощепковын дурсгалд зориулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 1,2-нд ОХУ-ын Хабаровск хотод боллоо.  Энэхүү тэмцээнд Беларусь, Армен, Монгол, Энэтхэг,  Израиль, ОХУ-ын хот, бүс нутгуудын 31 багийн 188 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд өрсөлдөв.

Манай улсаас 15 тамирчин оролцсноос  1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

Хабаровскийн тэмцээний медальтнууд:

  • Лхагважамцын Өнөболд - 66 кг
  • Кадарбекийн Ёолк - 60 кг
  • Энхтайваны Сумъяабазар - 60 кг
  • Ганхуягийн Галмандах - 66 кг
  • Одгэрэлийн Уранбаяр - 73 кг

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ