Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-04-03
 Азийн хошой аварга боллоо

Сингапурт болсон 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах финалын тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг Австралийн багтай өрсөлдөж ялалт байгуулсанаар Азийн хошой аварга боллоо. Тус тоглолтод манай залуус өрсөлдөгчөө 21:18-аар илүүрхэн хожсон юм. Тодруулбал Монголын баг Ази тивийн аваргаас хошой алт, хошой мөнгөн медальтай болж байна.

Мөн Азийн аваргын үнэ, цэнэтэй тоглогчоор манай эрэгтэйчүүдийн багийн тамирчин Д.Дэлгэрням тодорч бэлгэдлийн багт шалгарлаа. 

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 1/4 шигшээд "Токио-2020" олимпийн хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга, 2022 оны Азийн аварга БНХАУ-ын хүчирхэг багтай тоглосон. Энэхүү тоглолтод манай бүсгүйчүүд бие хүчний тоглолтоор илүү Хятадын багт 10:17-гоор хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ