БЕГ-аас ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөлөө
Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баяр, арга хэмжээ зохиохгүй байхыг зөвлөлөө.
- Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
- Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
- Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
- Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэхийг зөвлөж байна.
Бусад мэдээ
Энэ сарын 25-наас өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын шалгуулагчид суудлын хуваариа хэвлэж авах боломжтой
Мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо
Мэдээ
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ
Мэдээ
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.