Харцага Н.Золбоо түрүүлж, "Усны элч" бөхийн цом гардлаа
"Говь+Ус" Өмнийн говийг усжуулах шийдэл, Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж "Усны элч"-ээр өргөмжлөгдөн цом гардсан бол, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, Дорнын хүчтэн дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Билэгт Жонон” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Галсан-Очирын Ганжад, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Уушгийн Баян" ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амаржаргал, аймгийн хурц арслан Х.Энхчулуун, аймгийн өсөх, өрнөх начин М.Гантулга нар үлдэв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Баатарван транс” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Б.Баянсүхэд, “Уран барилдааны шагнал”-ыг Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурьт гардуулсан юм.
Дараагийн барилдаан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, Ховд бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.