Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-12-20
Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтын төгсөгчид сертификатаа авлаа

Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалт 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх  сэтгэл зүйчид “Боловсролын сэтгэл зүйч”-ээр амжилттай суралцан сертификатаа гардан авсан юм.

Сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн 23 ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч хамрагджээ.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ