Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-12-21
“Боловсролыг хамтдаа хувирган өөрчилье" олон улсын зөвлөлдөх уулзалт Токио хотод болж байна

“Боловсролыг хамтдаа хувирган өөрчилье" тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын хамтын ажиллагааны олон улсын зөвлөлдөх уулзалт 2023 оны 12 дугаар сарын 18-21-ний хооронд Японы Токио хотод зохион байгуулагдаж байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын ЮНЕСКО болон Японы Нэгдсэн Үндэстний Их Сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус уулзалтын үеэр боловсролын хувирган өөрчлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн Монгол Улсын санаачилга, ололт, амжилт, туршлагыг онцлон тэмдэглэв.

Энэхүү уулзалтад манай улсаас БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, панелистаар оролцлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ