Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-01-15
Галт уул дэлбэрсний улмаас хотын бүх хүн амыг нүүлгэн шилжүүллээ

Исландын Гриндавикийн ойролцоо өчигдөр буюу ням гарагт галт уул дэлбэрч, хот руу лаав урсаж, байшин, барилгууд олноор шатсан бөгөөд хотын нийт хүн ам болох  4000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.  

Өнгөрсөн арванхоёрдугаар сард галт уул дэлбэрсний дараа хамгаалалтын далан байгууламжуудыг байгуулсан ч халуун урсаж байгаа гал заримыг нь эвдэж, сүйтгэжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Гудни Йоханнессон “Орон гэрээ алдсан иргэдэд хандан аюулт үзэгдлийг хамтдаа даван туулахыг” уриалсан байна.  

Мөн Ерөнхий сайд Катрин Якобсдоттир “Амиа алдсан, гэмтэж, бэртсэн хүн байхгүй бөгөөд агаарын тээврийн нислэгт өөрчлөлт ороогүй. Одоогийн байдлаар хохирлын үргэлжлэх хугацаа, хэмжээг тооцоолохгүй боломжгүй байгаа” гэдгийг мэдээллээ.

Исландын Цаг уурын албанаас (IMO) галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй иргэдийн хувьд нэлээд хүнд нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ