Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-01-24
Галд өртсөн 5 иргэн 80-90 хувийн ТҮЛЭГДЭЛТЭЙ эмчлүүлж байна

Галд өртсөн 80-90 хувийн түлэгдэлтэй 5 иргэн ГССҮТ-ийн эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, 3 хүн нас барж, 60 айлын орон сууц болон 20 гаруй автомашин шатаж их хэмжээний гал гарсан.

Галд өртсөн нийт 14 хүнийг ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд авчирсан. Эдгээр хүмүүсийн дөрөв нь анхны тусламж аваад буцсан. Таван хүний биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт, таван хүн Түлэгхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчим эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлж байгаа иргэд 80-90 хувийн түлэгдэж, тус эмнэлгээс боломжтой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ