Сонсголын бэрхшээлтэй хүнд аливаа үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, шуурхай, саадгүй хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхийг нь хангаж ажиллахын тулд төрийн зарим албан хаагчдад 2024 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын удирдагч багшаар дохионы хэлний хэлмэрч орчуулагч, багш докторант Б.Саранчимэг ажиллалаа. Сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, харьяа хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, харьяа газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, харьяа хэлтэс, Монгол Улсын Их Сургууль, Мандах их сургууль, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, харьяа хэлтэс, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл, согог судлалын төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэнгүүд, нийгмийн ажилтан, эмч, албан хаагч зэрэг 70 хүн оролцлоо.
Дохионы хэлний сургалтын дадлага ажлаар сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөлтэй харилцаж сурсан зүйлсээ бататгалаа.