Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 тохиолдол бүртгэгджээ
Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.
Есөн хүн /том хүн 7, хүүхэд 2/-ийг авран хамгаалж, дөрвөн тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.