Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-01
МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтэс, яамны харьяа байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон МҮЭХ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан төлөөлөлтэй уулзлаа. 

Уулзалтаар:   

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагаа”-ны болон “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөө”-нд тусгах саналууд,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд батлан хэрэгжүүлдэг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар тус тус санал солилцов.   

Цаашид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, түншлэгч талуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийгмийн түншлэлийн талуудын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар ярилцав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ