Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-01
Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах төслийн явцтай танилцав

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээр (2021-2025)-ийн дагуу АМГТГ, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Энэхүү төслийн хэрэгжилт, явцтай танилцах ээлжит хурал 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр АМГТГ-ын Хурлын танхимд боллоо. БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро)-ын төслийн удирдагч, хэрэгжүүлэгчид 2021 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс хойших төслийн явц, хэрэгжилт болон цаашид хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, АМГТГ-ын удирдлагуудтай санал солилцов.

Хуралд Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн /УУГТТЛ/ эрхлэгч Б.Сүнжидмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Таван жилийн хугацаанд хэрэгжих тус төслийн хүрээнд УУГТТЛ-ийг шинэчлэн засварлаж байгаа бөгөөд засварын ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Мөн лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, шинжилгээ хийх шинжээч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлуудыг төлөвлөн, үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ