Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-02-01
Исландын зарим хотод цаг агаарын шар сэрэмжлүүлэг зарлалаа

Исланд улсын баруун-өмнөд бүс нутгаар их хэмжээний цасан шуурга шуурч, салхины хурд 15-23 м/с хүрчээ.  

Үүний улмаас "Эйкжанесбраут", "Кефлавик" зэрэг нисэх онгоцны буудал болон Исландын бусад хотуудыг холбосон гол замууд цасанд боогдож, "Кефлавик" нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх бүх нислэг хойшлогдсон байна.

Тиймээс дээрх хотуудад цаг агаарын шар сэрэмжлүүлэг зарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ