Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлыг хйилээ.
Хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон судлаач, зөвлөхүүдийн төлөөлөл бүхий Үндэсний хорооны гишүүд 76,2 хувийн ирцтэйгээр оролцож дараах асуудлыг хэлэлцсэн.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2023 оны төлөвлөгөөний биелэлт,
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэл,
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл,
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төсөл,
Хурлаас дараах шийдвэрүүдийг даргалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг дахин боловсруулан батлах;
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслийг сайшаан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэхээр тогтов.