Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-08
Шингэрүүлсэн шатдаг хий буюу газын аюулгүй хэрэглээг хангах зөвлөмж

Шингэрүүлсэн шатдаг хий буюу газын аюулгүй хэрэглээг хангах зөвлөмжийг хүргэж байна. 

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:

-Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна

-Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх

-Агааржуулагч сувгийг ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах

-Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх

-Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс байрлуулж болохгүй

-Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах

-Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй

-Хийн хоолойноос уяа уяж болохгүй

-Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх

-Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй

-Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй

-Нийлүүлэгч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх

Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:

-Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах

-Хийн тоног төхөөрөмжийг унтраах

-Баллоны хаалтыг сайн хаах

-Ил гал гаргах, чүдэнз зурах, тамхи татахгүй байх

-Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх

Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:

-Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн хугацааны тэмдэглэгээ байгаа эсэхийг харах

-Баллоны хаалт эвдрэлгүй байгаа эсэх

-Баллоны баталгаажилтын дуусах хугацааг харах

-Баллон бүрэн будагтай байгаа эсэхийг шалгах

Хийг тээвэрлэх, хадгалах:

-Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ

-Хийтэй баллоныг унагаж болохгүй

-Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 2-оос дээш ширхэгийг хадгалахыг хориглоно

-Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална

Дараах баллоныг ашиглахыг хориглоно:

-Баталгаажилтын хугацаа дууссан

-Хаах хэрэгсэл бүрэн бус

-Баллоны их биеийн 1/3 нь будаггүй

-Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй

-Металл хийцэд өөрчлөлт орсон

-Хүзүүвч болон суурь гэмтэлтэй бол ашиглахыг хориглоно.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ