Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-02-13
Бали арал руу зорчих иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын “аялал жуулчлалын хураамж “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.

Бали арлын аялал жуулчлалын хураамжийг тус арал руу зорчихын өмнө “www.lovebali.baliprov.go.id” цахим холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэн цахим хэлбэрээр урьдчилан төлөх, хураамж төлсөн баримтыг Бали арлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах шаардлагатайг анхаарна уу.

Энэхүү аялал жуулчлалын хураамж нь Индонез Улсын бусад хот, мужаас Бали арлыг зорих гадаад улсын жуулчдад мөн адил үйлчлэх ба албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүй. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ