Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-02-13
Хүндийн өргөлтийн Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медальтай ирлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болов.

“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв.

Медалийн тавцанд гарсан тамирчидаа онцолбол, Г.Ануужин Ази тивийн гурав дахь (2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгө) медалиа авч байгаа бол О.Төгс-Эрдэнэ өсвөрийн Азийн АШТ-ээс гурван алт, нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг мөнгөн медаль хүртэж байсан ба залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ