Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-14
Дэлхийн Цоохор Ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн форум Узбекстан улсад боллоо

Дэлхийн Цоохор Ирвэсийн Амьдрах Орчныг Хамгаалах Хөтөлбөрийн (GSLEP) удирдах зөвлөлийн ээлжит 8 дахь удаагийн хурал 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Бүгд найрамдах Узбекстан Улсын түүх соёлын өлгий Самарканд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус форумд дэлхийн цоохор ирвэс бүхий 12 орны Засгийн газар, олон Улсын байгаль хамгаалах Төрийн болон төрийн бус байгууллагууд, санхүүжүүлэгчдийн 80 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улс цоохор ирвэсийн судалгаа хамгааллын ажлыг амжилттай явуулж Цоохор ирвэсийн анхны урт хугацааны судалгааг 2009 оноос хэрэгжүүлсэн үр дүнд ирвэс, хүн хоорондын асуудлыг зохицуулах нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөлд түшиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, дэлхийн цоохор ирвэсийн популяцийн судалгаанд (PAWS) 2018 онд амжилттай хамрагдаж өөрийн орны популяцийг хэмжээг тодорхойлсон ( 986±) үр дүн зэргийг танилцууллаа. Илтгэлийг БОАЖЯ-ны Байгалын нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг тавьсан бол, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ форумын индэр дээрээс цоохор ирвэс түүний экосистемийг хамгаалахад Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого цаашдын зорилтуудыг видео хэлбэрээр товч танилцуулаад Узбекстан Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Энэхүү форум нь Бүгд найрамдах Узбекстан Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан ба цоохор ирвэсийн экосистемийн хамгаалалд гарсан ололт амжилт, тулгамдсан асуудал түүнээс  гарах арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ ирвэс бүхий 12 орны Засгийн газар сүүлийн 3 жилд хийсэн ажлаа танилцуулж үйл ажиллагааны ойрын зорилтуудыг тодорхойлон Самаркандын тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ