Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-15
Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гал түймрийн 70 гаруй хувийг гэр хорооллын айл өрхийн байшин, гэр шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.

Шалтгаан нөхцөл нь яндангийн цонолт, ил гал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарч, иргэд эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирч байна.

Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж:

-Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх

-Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах

- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

- Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших

- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

- Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах

- Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангах

- Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ