Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-21
Усны зарцуулалт, дахин ашиглалтын талаар нэвтрүүлсэн технологио танилцуулав

Усны газрын "Хатантуул" танхимд "Ачит Ихт" ХХК-ийн удирдах болон инженер техникийн ажилчид, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын доктор профессор С.Чулуунхуяг, Гидрогеологчдын холбооны гүйцэтгэх захирал, Геологи Уул уурхайн сургуулийн доктор профессор М.Алей, Монгол Улсын Зөвлөх инженер, гавьяат ажилтан У.Борчулуун нар Усны газрын албан хаагчдад тус компанийн технологийн үйл ажиллагаа болон үйлдвэрт ашиглаж буй усны зарцуулалт, дахин ашиглалтын талаар нэвтрүүлсэн технологийн талаар танилцууллаа.

Тус компанийн катодын зэс боловсруулах үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон ба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, катодын зэс үйлдвэрлэдэг байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ус хангамжийн цехийн төвлөрсөн ус хангамжийн системээс унд ахуйн болон технологийн усны хэрэгцээг хангадаг, ахуйн бохир усаа бага оврын цэвэрлэх байгууламжид цэвэрлэн, технологийн хаягдал усны санд нийлүүлж, үнс зайлуулахад зориулалтаар эргүүлэн технологид ашигладаг байна.

Хамтарсан хурлаар “Ачит Ихт” ХХК нь Сэлэнгэ, Орхон голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлж, усны салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөв цөөрөм байгуулах, усны нөөцийн чанарын мониторингийн сүлжээг өргөтгөх ажлуудыг Усны газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ