Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-02-27
“Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос санаачлан зохион байгуулах “Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Зудтай байгаа аймаг, сумын малчид, иргэдэд туслах мөнгөн болон эд материал, түлш шатахууны дэмжлэг үзүүлэх энэхүү “Малчин түмэндээ тусалъя” үйл ажиллагаанд нэгдэж ажиллахыг аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, нийт бөхчүүддээ хандан уриалж байна.

Тус барилдааны шууд дамжуулалтын үеэр хандивын данс байршуулан ажиллах бөгөөд аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, бөхчүүд өөрсдийн сонгосон аймаг, сум, малчдад хандиваа гардуулан өгөх боломжтой аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ